Зун таван орны 17 агаарын тээвэрлэгч компанийн онгоц 22 чиглэлд 10116 нислэг үйлдэнэ
Иргэний нисэхийн ерөнхий газраас 2025 оны зуны улирлын олон улсын болон орон нутгийн нислэгийн цагийн хуваарийг баталжээ.
Хуваарийн дагуу MИAT компани Ховд, Хөвсгөл, Увс, Завхан, Говь-Алтай зэрэг нийт зургаан чиглэлд 764 удаагийн нислэг үйлдэхээр байна. Харин ОХУ, БНХАУ, БНСУ, Вьетнам зэрэг нийт таван орны 17 агаарын тээвэрлэгч компанийн онгоц 22 чиглэлд 10116 нислэг үйлдэхээр баталжээ.
Зуны улирлын хуваарьт нислэгт Вьетнамын Хо Ши Мин, Хятадын Ордос болон MИAT агаарын тээвэрлэгч нь Бээжин Дашин чиглэлд шинээр нислэг үйлдэхээр төлөвлөсөн байна.
АНУ-ын “Юнайтед Эйрлайнс” компани ирэх тавдугаар сарын 1-нээс долоо хоногт гурван удаа, БНХАУ-ын “Спринг Эйр”, “Хайнань Эйрлайнс, “Чайна Юнайтед Эйрлайнс”, “Жюнияао Эйрлайнс” болон Вьетнамын “Вйетжет” компани нислэг үйлдэх аж.
Түүнчлэн “Аэро Монголиа” компани ОХУ-ын Москва, “Хүннү Эйр”-ээс Узбекистаны Ташкент хот руу нислэг үйлдэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа тухай мэдээлэл ирүүлжээ.
Олон улс
Орон нутаг
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл