Б.Баярбаатарын давж заалдах шатны шүүх хурал маргааш болно
![](/files/0kgeoxvrzx4kvbd1iuub/3/images (7).jpg)
![](/files/0kgeoxvrzx4kvbd1iuub/3/images (7).jpg)
Цахим орчинд "Бурханы хүү Баярбаатар" нэрээр танигдсан иргэн Б.Баярбаатарыг бусдыг цахим сүлжээнд гутаан доромжилсон хэргээр шүүхээс 30 хоног баривчлах шийтгэлийг ногдуулсан ч цагдан хорих захирамжийг түдгэлзүүлж, өнгөрсөн нэгдүгээр сарын 14-нд сулласан.
Түүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал маргааш буюу хоёрдугаар сарын 12-ны өдөр товлогджээ.
Хэргийг сануулбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр иргэн “Б” нь “Бурханы хүү Баярбаатар” нэртэй цахим хаягаар дамжуулан олон нийтийн сүлжээнд лайв бичлэг хийх үеэрээ ёс бус үг, хэллэг хэлж олон нийтийг үл хүндэтгэсэн үйлдэл гаргасан.
Цагдаагийн байгууллагаас энэ асуудалд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээжээ.
Улмаар шалгалтын ажиллагаа явуулахдаа Хэл шинжлэлийн хүрээлэнгээс шинжээч томилуулан дүгнэлт гаргуулахад шууд бичлэгийн үеэр хэлсэн ёс бус үгс нь бусдыг үл хүндэтгэсэн болох нь тогтоогдсон аж. Тиймээс хэргийг шүүхэд шилжүүлж, шүүхээс холбогдогч “Б”-т 30 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ.
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.192] 2025-02-11 20:30:20
Албадан цэвэрлэгээ хийлгэ 90 хоногоос 6 САР
Зочин [202.126.89.192] 2025-02-11 20:29:19
МУУХАЙ хэрүүлийн бузарт даруулга хэрэгтэй 90хоног алдан цэвэрлэгээ хийлгэ хотыг цэвэрлүүл
Зочин [122.201.31.231] 2025-02-11 17:58:33
Даравгарт даруулга хэрэгтэй
Зочин [122.201.31.65] 2025-02-11 14:57:45
Зохиомол хэрэг