Монгол Улс авлигын индексээр 114 дүгээр байрт жагслаа

Aдмин / Эдийн засаг

Германы Берлин хотод төвтэй "Транспэрэнси интернэшнл" олон улсын байгууллагаас жил бүр улс орнуудын авлигын индексийг танилцуулдаг.

"Транспэрэнси интернэшнл" ТББ-ын зөвлөх Д.Тэгшбаяр "Монгол Улс авлигын индексээр 114 дүгээр байрт жагсаж, долоон байр урагшилсан бол ардчиллын индексээр "саарал бүс"-д хэвээрээ байна" гэлээ.

Авлигын индескийг гаргахдаа дараах үзүүлэлтүүдийг шалгуур болгодог юм.

  • Төрийн нийтийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа эсэх,
  • Төрийн албаны томилгоо шударга явагдаж байгаа эсэх,
  • Хэсэг бүлгүүдэд зориулсан хууль батлагдаж байгаа эсэх,
  • Өндөр албан тушаалтны авлигын хэргийг шийдвэрлэж байгаа байдал,
  • Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт,
  • Шүгэл үзээгч, сэтгүүлч, мөрдөн байцаагчийн эрх зүйл хамгаалалт ямар байгааг судалгаандаа тусгадаг байна.

Манай улс энэ удаад 33 оноо авсан байна. 2022 оноос хойш тогтмол 33 оноо авч байгаа нь энэ юм. Харин эрэмбийн хувьд өөрчлөгджээ. 2023 онд 121 дүгээрт жагсаж байсан бол энэ удаад 114 дүгээрт жагслаа. Манай улсын урд талын байруудад Непал, Нигер, Тайланд зэрэг улс жагсаж байна. Харин Дани улс 90 оноотойгоор долоо дахь жилдээ тэргүүлжээ


Сэтгэгдэл

USAID бол төрийн байгууллага. Тагнуул дотроо ихтэй. [66.181.185.16] 2025-02-11 20:42:43

USAInternational Development (USAID) гэдэг чинь АНУ-ын Төрийн Департаментын харьяа агентлаг. Энэ чинь төрийн байгуллага. Иймд ЮСА АйДи чинь Монголд эхэн үед “авилгалтай сайн тэмцсэн”, сүүлийн үед “хангалтгүй тэмцэж байна” гэх үнэлгээгээ улс төрийн зорилгоор өгсөн байх. “Үгүй” гээч. Бид хэдэн долларыг нь шүтээд л сууж байдаг.

үзэл бодол [43.228.129.25] 2025-02-11 14:42:56

USAID шиг санхүүжилттэй байх магадлалтай олон улсын төрийн бус байгууллагын гаргасан индекс гэгч нь хэр үндэслэлтэй юм болдоо л гэж бодох болсон байдаг шүү ккк


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.