Зудын бага болон дунд эрсдэлтэй нутгийн хэмжээ нэмэгджээ

Aдмин / Нүүр

Цаг уурын байгууллагаас зудын эрсдэлийг нэгдүгээр сарын 31-ний мэдээгээр үнэлэхэд нийт нутгийн 30 гаруй хувьд нэн их болон их, 40 гаруй хувьд дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 10 гаруй хувьд бага эрсдэлтэй, 10 орчим хувьд эрсдэлгүй гарчээ.

Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн ихэнх, Баянхонгор, Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн аймгийн зарим сумдын нутгаар нэн их болон их эрсдэлтэй гэж гарсан байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд гаргасан зудын эрсдэлийн үнэлгээтэй харьцуулбал эрсдэлгүй нутгийн хэмжээ багассан ч бага болон дунд эрсдэлтэй нутгийн хэмжээ нэмэгдсэн байна хэмээн Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ.

Зудын бага болон дунд эрсдэлтэй нутгийн хэмжээ нэмэгджээ


Сэтгэгдэл

иргэн [103.57.93.143] 2025-02-12 11:30:22

Өвөл сайхан өнгөрч байна Битгий муу амлаад бай сайд аа Хадсан өвс хэвээрээ байна одоо хэдхэн хоногийн дараа хавар болох нь Дулаан хэвтэртэй бол айх зүйл ер алга Дарга нар цаснаас айх юм Ганц хоер машин сууцсан байдаг Энэ асуудал биш шүү Малд халуун бүлээн хоол ,хувцас нэмнээ өмсгөдөгөө боль гууртдаг зовлонтой Амарсайхан сайд та Ж Самбуу гуайн номыг сайн унш даа 60 сая малаас 10000 хорогддог асуудал биш жамтай юм Их л завтай дарга нар байх юм даа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.