Томуу, томуу төст өвчний тархалт 18.9 хувь өсчээ
![](/files/ffakxginvzsohf9dntxo/3/674424d1abeec.jpeg)
ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний нөхцөл, менингококкт халдварын зөвлөмж, бусад халдварт өвчин, мpox-сармагчны цэцэг өвчний талаар мэдээлж өглөө.
Сүүлийн долоо хоногт шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн 60 гаруй хувьд зургаан төрлийн эмгэг төрүүлэгч илэрсэн бөгөөд вирусын тархалт 18.9 хувь өссөн байна. Ийн нэмэгдсэн нь сургуулийн хичээл эхэлсэнтэй холбоотой аж. Зургаан төрлийн эмгэг төрүүлсэгч эзэлсний реновирус, амьсгалын замын синцитиал вирусын халдвар 20.3 хувийг эзэлсэн байна. Боко вирус нийт шинжилгээний 8 хувьтай болж нэмэгдсэн бол томуугийн вирус 5 хувьтай байна. Коронавирус вирус 2.9 хувьтай байгаа аж.
Сэтгэгдэл