"Чех улсад ажиллаж буй Монгол Улсын иргэд энд төлсөн НДШ-ээ эх орондоо тооцуулж, тэтгэвэрт тогтоолгох боломжтой"

Бүгд Найрамдах Чех улсад албан айлчлал хийж буй Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Чех улсад ажиллаж буй Монгол Улсын иргэд энд төлсөн НДШ-ээ эх орондоо тооцуулж, тэтгэвэрт тогтоолгох боломжтой" гэж хэлсэн байна.
Тэрбээр "Чех Улсад манай улсын иргэд олноор аж төрж, ажил хөдөлмөр эрхэлдэг. Албан ёсны тоогоор 14 мянга гаруй монгол иргэн бий.
Манай улстай нийгмийн хамгааллын гэрээ хэлэлцээр хийгдсэн цөөн орны нэг нь Чех улс. Тиймээс тус улсад ажиллаж байгаа Монгол Улсын иргэд энд төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээ эх орондоо тооцуулж тэтгэвэрт тогтоолгох боломжтой.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр талууд зам, тээвэр, дэд бүтэц, бүтээн байгуулалт, худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн чиглэлээр хамтран ажиллаж, эрүүл мэнд, боловсрол, түүх, соёл, хөдөлмөр, байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн салбарын харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож байгаа онцлог айлчлал болж байна.
Аж үйлдвэр, хүнсний салбарт арвин туршлагатай Чех улсын өндөр технологийг Монголд улсад нутагшуулбал хоёр улсын Засгийн газар хамтран дундын хөрөнгө оруулалтын сан байгуулж жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих боломжууд байгаа талаар шинэ шинэ гэрээ хэлцлүүдийг байгуулж байна" гэжээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
иргэн [62.55.205.86] 2025-03-12 01:07:49
Нилээд дээр ийм боломж бүрдсэн санагдаж байна