Төрийн албаны нэгдүгээр ээлжийн шалгалт эхэлнэ

2025 оны гуравдугаар сарын 12-ны өдөр болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
08:00 цагт:
Төрийн албаны 2025 оны нэгдүгээр улиралын ерөнхий шалтгалтын нээлт болон нэгдүгээр ээлжийн шалтгалт Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт эхэлнэ. Холбогдох утас:99012549
08:30 цагт:
Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
10:00 цагт:
“Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт сургалт Улаанбаатар зочид буудлын Сонгинохайрхан танхимд болно.
БУСАД
-Нэгэн цаг үеийн зураач бүсгүйчүүд З.Уянга, Д.Бурдаа, М.Баярмагнай нарын "Өнөөдөр” хамтарсан үзэсгэлэн 3 дугаар сарын 15-ныг хүртэл Г.Занабазарын музейд үргэлжилж байна.
-"Гэгээ/Glow" уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн энэ сарын 24-ныг дуустал "Норпей Арт" галерейд үргэлжилнэ.
-3 дугаар сарын 18-ны өдөр хүртэл "Хайлаас модны доор чамайг хүлээнэ" жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглож байна.
-4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл үндэсний хэмжээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Харилцан хүндэтгэе” сарын аян үргэлжилж байна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл
зочин [59.153.86.103] 2025-03-12 10:54:57
төрийн албаа цомхон чадварлаг болгоо ч . ажлын чанар хариуцлагад тулгуурлан цалин олгодог бол . сул цалингаар амьдрая гэсэн хэсгийн ажлын үзүүлэлт одоогийн төрийн албанд тод харагддаг