Ж.Эрдэнэ: Хар тамхи хэрэглэсэн урлагийнхныг урлагт эргэж орох, олон нийтийн хэрэгслээр элдэв юм ярихыг нь хүртэл хориглох хэрэгтэй
Дуучин Б.Амархүү орон нутгаар аялан тоглолт хийж байх үеэрээ Увс аймгийн Ойрад театрт тоглолтоо хийх явцад үл ойлголцол үүсээд байгаа билээ. Тэрбээр өмнө нь хар тамхитай холбоотой хэргээр шийтгүүлж, нэр холбогдож байсан нь нийгэмд маргаан, талцал үүсгээд буй юм. Энэ талаар иргэн Ж.Эрдэнэтэй ярилцлаа.
-Цахим сүлжээнд үүсээд буй асуудалд та ямар байр суурьтай байна вэ. Олны танил хүмүүс хар тамхитай нэр холбогдоод, ял шийтгэлээ авсан ч олон нийт өөр өөрөөр хүлээж авч байна шүү дээ?
-2000-аад оны эхээр Монголд хар тамхи дөнгөж орж ирж байсан юм. Энэ нь тагнуул, цагдаагийн хяналт шалгалт тааруу байсантай холбоотойгоор гадаадын нөхдүүд Монголд оруулж ирээд хэрэглэн, зарж борлуулж байсан. Тухайн үед хар тамхитай холбоотой элдэв зөрчлийг илрүүлдэг албаныхан цөөн байлаа л даа. Ингээд урлаг соёлын нэртэй хүмүүс хар тамхи хэрэглэж, олны танил гэдэг утгаараа ял бага аваад байнгуут нийгэм “Гайгүй ял авдаг юм байна” гэсэн ойлголттой болчихсон. Б.Амархүү дуучнаас эхлээд рок попын дуучид, жүжигчин, тамирчид гээд нэр нөлөө бүхий маш олон хүн хар тамхитай нэр холбогдсон гэдгийг бид мартаагүй байгаа шүү дээ. Одоо нийгэмд анхааралд өртөөд байгаа Б.Амархүү гэдэг хүнийг ямар хэмжээний ял авсан бэ гэдгийг олон нийт мэдэж байгаа. Долоон жилийн өмнө хар тамхины хэрэгт орооцолдоод, ял аваад, шүүхээр шийтгэгдэж байхад нь монголчууд үзэн ядаж байсан юм. Өнөөдрийнх шиг өрөвдөөгүй. Энэ хүн дуучныхаа хувьд мундаг дуучин байж болно. Гэтэл хар тамхи гэдэг өөрөө алдаа биш. Санамсаргүй байдлаар хоёр хүн муудалцаад бие биедээ гэмтэл учруулж байгаа зүйлээс огт өөр зүйл юм аа. Тиймээс дуучид, жүжигчдийг “cancel culture” буюу битгий өөгшүүлээч ээ. Бүр эсрэгээрээ урлагт эргэж орох, олон нийтийн хэрэгслээр элдэв юм ярихыг нь хүртэл хориглох хэрэгтэй. Түүнээс Б.Амархүүгийн сайн, муу дуучин байх нь бидэнд хамаагүй. Өнөөдөр Амархүү хар тамхиа хэрэглэхээ больсон эсэхийг хэн ч мэдэхгүй, нотлооч үгүй байгаа биз дээ.
-Хамгийн гол нь хар тамхины хэрэгт холбогдоод эргээд олны өмнө гарч болдог гэсэн ойлголтыг залууст өгч байна л даа?
-Тийм ээ. Хамгийн ноцтой нь бидний ирээдүй болсон хүүхэд залуус “Хар тамхи бол архи ууж, тамхи татдаг шиг энгийн зүйл юм байна” гэж ойлгоод байна. Мөн хар тамхины талаар нарийн мэдээлэлгүй хүмүүс үүнийг өөгшүүлж байна. Хар тамхи гэдэг нийгэмд маш муу нөлөөтэй зүйл. Дэлхийн одууд хар тамхийг хэрэглэсэн бол эмнэл зүй, шинжлэх ухааны ололт амжилтыг ашиглаад, хэдэн сая ам.доллар зарж байж өөрсдийгөө эмчлүүлж байгаа. Тэгэхэд Монголд үүнийг эмчилдэг өндөр түвшний эмчилгээ байхгүй шүү дээ. Амьдрах арга олон бий, дуу дуулахгүйгээр амьдарч болох л байх. Увсын залуу өөрийг нь шүүмжилсний төлөө маш олон хүн Амархүү рүү биш, өнөөх залуу руу дайрч байгаа харагдана лээ. Ер нь нийтээрээ л хар тамхи татаад нийгэмд үзүүлсэн нөлөөллийг нь шүүмжлэхгүйгээр “Эр нэг нураа л биз” гэдэг байдлаар хүлээж авч байгаад үнэхээр харамсаж байна. Ер нь хар тамхичныг хэзээ ч даврааж болохгүй. Бидний ирээдүй болсон хүүхдүүдийг энэ мэтийн дуучин нөхдүүд буруу зам руугаа битгий уруу татаад бай. Тэд ялаа аваад шийтгэлээ хүлээсэн байж болох ч олон нийтийн сүлжээгээр гаргамааргүй байна. Үр хүүхэдтэй маш олон аав, ээж хар тамхийг энгийн зүйл шиг ярьж, бичиж Амархүүг өмгөөлж байгаад нь харамсалтай. Амархүүгийн үйлдлийг өөгшүүлж, түүнийг өмөөрөхгүйгээр амьдармаар байна.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Г.БАЛГАР




















.jpg)



















.jpg)




.jpg)



















Сэтгэгдэл
Зочин [188.162.248.244] 2026-04-29 08:38:18
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид луйварчин алуурчин шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!
Сараа [59.153.112.190] 2026-04-29 08:34:12
Засссс больж үз өөрийнхөө хүүхдийг л анхаар хүмүүжилд нь таных ч яаж яавахыг хэн мэдлээ
Зочин [202.9.46.189] 2026-04-29 08:22:01
ЭНЭ ХҮНИЙ ЯРЬЖ БАЙГАА нь ТУЙЛЫН ҮНЭН. БААС ХЭДИЙ ХАТАВЧ ӨМХИЙГӨӨ ТАВИХГҮЙТЭЙ АДИЛ ХАР ТАМХИЧИНЫГ ӨӨГШҮҮЛЖ ОЛНЫ ДУНД СУЛ ТАВЬЖ ГАЙХУУЛЖ БАЙГАА нь УХВАР МӨЧИД ХҮҮХЭД ЗӨЛУУСТ ХАР ТАМХИЙГ ТАТАЖ БОЛДОГ ЮМ БАЙНА ГЭСЭН СУРТАЛЧИЛГАА .. ҮҮНИЙХ нь ТӨЛӨӨ ХАР ТАМХИЧИН ДУУЧНЫГ БУЦААЖ ЯЛЛААД ХОРИХ ХЭРЭГТЭЙ .