Фьюри, Жошуа нарын тулаан 11 дүгээр сард болно
Их Британийн боксчид болох Тайсан Фьюри, Энтони Жошуа нар энэ оны 11 дүгээр сард тулаан хийнэ гэж Саудын Арабын Үзвэр үйлчилгээ, зугаа цэнгээний асуудал эрхэлсэн ерөнхий газрын дарга Турки Аль аш-Шейх Х нийгмийн сүлжээн дэх хуудсандаа мэдээлжээ. “Их Британи дахь найзууддаа дуулгахад: гэрээ байгуулагдсан, тулаан болно” гэж тэрбээр бичсэн байна. Тулаан 11 дүгээр сард болно гэдгийг Mirror сонин баталсан бол харин боксчдын дасгалжуулагч, туслахуудын баг энэ талаар мэдэгдэл хийсэнгүй.
Өдгөө 37 настай Т.Фьюри одоогийн байдлаар 35 ялж, 2 ялагдаж, 1 удаа тэнцээд байна. Тэрбээр 2025 оны нэгдүгээр сард спортын замналаа дуусгана гэж мэдэгдэж байсан боловч бокстоо эргэн ирээд энэ оны дөрөвдүгээр сарын 11-нд Оросын боксчин Арсланбек Махмудовыг ялжээ. 2020-2024 оны хугацаанд Т.Фьюри Дэлхийн боксын холбоо /WBA/, Дэлхийн боксын байгууллага /WBO/, Олон улсын боксын байгууллага /IBO/, Олон улсын боксын холбоо /IBF/, Дэлхийн боксын зөвлөл /WBC/ гэсэн таван холбооны аваргын бүсийг зүүж байсан нэртэй боксчин юм. 2017 онд кокаины метаболит гэдэг хориотой бодис хэрэглэсний учир түүний эрхийг хоёр жилээр хассан байна.
Өдгөө 36 настай Жошуа одоогийн байдлаар 29 ялж, 4 ялагдаад байна. Хамгийн сүүлд тэрбээр 12 дугаар сарын 19-нд блогчин Жэйк Полыг хүнд цохилтоор ялжээ. Э.Жошуа янз бүрийн цаг үед IBF, WBA, IBO, WBO холбоонуудын аваргын бүсийг зүүж байсан юм.
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"

























.jpg)




.jpg)




































Сэтгэгдэл