ХХЕГ: Нээлттэй хаалганы өдөрлөгт оролцсон хүмүүс хил дээр алба хааж байгаа хүүтэйгээ утсаар ярих боломжтой

Aдмин / Хууль

Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлан, таниулах “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” Сүхбаатарын талбайд болж байна. Тус нээлттэй хаалганы өдөрлөгт оролцсон хүмүүст хил дээр алба хааж байгаа хүүтэйгээ утсаар ярих боломжийг олгож байна.

Хил хамгаалах байгууллагаас иргэдэд дараах үйлчилгээг үзүүлж байна.

  • Хилийн бүс, зурваст нэвтрэх зөвшөөрөл авах зөвлөгөө
  • Улсын хилээр нэвтэрсэн лавлагаа
  • Хүүхдийг МУ-ын хилээр нэвтрүүлэхэд анхаарах асуудлын талаарх мэдээлэл
  • Хил хамгаалах байгууллагад ажилд ороход тавигдах шаардлага, зөвлөгөө мэдээлэл
  • Иргэдэд архивын лавлагаа, мэдээлэл олгох
  • Улсын хил дээр алба хааж байгаа хилчин байлдагч нартай утсаар яриулах зэрэг үйлчилгээг үзүүлж байна.

Мөн талбайн зүүн талд улсын хил хамгаалалтад ашиглаж буй орчин үеийн техник хэрэгсэл болон нисэгчгүй нисэх хэрэгслийг дэлгэжээ. Тус өдөрлөг энэ сарын 27-29-ний өдрүүдэд буюу гурав хоногийн хугацаанд үргэлжлэх юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.