Шүүхээс Т.Даваадалайг суллах шийдвэр гаргав
Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайг өнгөрсөн амралтын өдөр Эрүүгийн цагдаагийн албанаас саатуулж, 48 цагийн хугацаатайгаар баривчилсан юм. Ингэхдээ гэрт нь нэгжлэг хийсэн. Улмаар нийслэлийн Прокурорын газраас шүүхэд үргэлжлүүлэн хорих шаардлагатай талаар санал гаргасан ч өчигдөр хэлэлцээд суллах шийдвэр гаргажээ.
Туулын хурдны зам төсөлтэй холбоотойгоор саатуулан шалгасан гэх мэдээлэл байгаа юм.
Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайтай хамт "Авангард уран дизайн энд инженеринг" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Билгүүн, "Абонк" ХХК-ийн нягтлан бодогч Б.Болормаа нарыг баривчилж, орон байр болон албан өрөөнд нь нэгжлэг хийсэн байдаг.
Н.Билгүүн нь Хотын орлогч дарга Т.Даваадалайгийн эхнэр Б.Анхтуяагийн нэр дээр байсан "Анка урбан инженеринг энд дизайн" ХХК-ийг 2024 оны аравдугаар сарын 16-нд нэр шилжүүлэн аваад, 2025 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр тус компанийн нэрийг сольж “Авангард уран дизайн энд инженеринг” ХХК нэртэй болгосон байдаг аж.

























.jpg)




.jpg)




































Сэтгэгдэл