“ТӨРИЙН БАНК” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
“Төрийн банк” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “Корпорэйт Конвенш Центр”-т танхим болон цахим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа.
Хурлаар хувьцаа эзэмшигчид банкны 2025 оны Үйл ажиллагаа, Санхүүгийн тайлан, Ногдол ашиг хуваарилалтын тайлан, 2025 оны санхүүгийн үр дүнгээс ногдол ашиг хуваарилах тухай тайлангуудтай танилцлаа. Мөн дараах тогтоолын төслүүдийг хэлэлцэн баталлаа. Үүнд:
“Төрийн банкны 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг батлах тухай
“Төрийн банк” ХК-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
“Төрийн банк” ХК нь 2025 онд 96.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, сүүлийн таван жилд нийт активаа дунджаар 14.3 хувиар нэмэгдүүлсэн үзүүлэлттэй байна.
Төрийн банк санхүүгийн салбарын хурдтай өөрчлөлт, дижитал шилжилт, тогтвортой хөгжлийн шинэ шаардлагуудыг амжилттай даван туулж, харилцагч төвтэй үйл ажиллагаа, ил тод засаглал, хариуцлагатай банкны зарчмаа тууштай баримтлан ажиллаж, дотооддоо төдийгүй олон улсын түвшинд амжилтаа ахиулан ажиллажээ.
Итгэл төгс-Ногоон ирээдүй































































Сэтгэгдэл