Өнгөрсөн онд 3.5 тэрбум ширхэг янжуур тамхи импортолжээ

Тамхины хяналтын тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн О.Номинчимэг мэдээлэл хийв. Тэрээр "Евразийн эдийн засгийн хэлэлцээртэй холбоотойгоор тамхины татварын 30 хувийг хөнгөлөхийг эсэргүүцэж байна.
Монгол Улсад тамхины хэрэглээ нэмэгдэж байгаа. 2024 онд 3.5 тэрбум ширхэг янжуур тамхи импортолсон байна. Үүнийг Монгол Улсын нийт хүн амд хувааж үзэхэд нэг иргэнд 1000 ширхэг тамхи оногдож байна.
Одоогоор нийт тамхин бүтээгдэхүүний импортын 35 хувь нь Евразийн түр хэлэлцээрт орж байгаа таван улмаас орж ирдэг. Евразийн эдийн засгийн хэлэлцээрийг харахад талхнаас хямд тамхи гэж харагдаж байна. Үүнээс үүдээд жилийн жилд тамхинаас үүдэлтэй эдийн засаг, эрүүл мэндийн асуудал үүсэж байна.
Жилд дунджаар 4300 хүн тамхины улмаас нас барж байна гэсэн тооцоо, судалгаа гарсан. Түүнчлэн тамхины татвараас улсын төсөвт жилд 68 тэрбум төгрөг орж ирдэг. Энэ мөнгийг авч чадахгүйд хүрнэ" гэв.
Сэтгэгдэл
Ингэж тамхиа бариад суух юмсан. [66.181.182.61] 2025-04-23 20:33:49
Дээрх зургийг хардаа. Долоовор ба дунд хуруунуудын хооронд янжуур ЯМАР ГОЁ харагдаж байна. Кх-кх-кхр! Ийм янжуур тамхи авах мөнгөтэй болох юмсан. Кх!
Тамхичдын хэрэгцээг улсаас бүрдүүлэх ёстой. Кх-кх-кр!!! [66.181.182.61] 2025-04-23 20:27:14
Татвар алга бол гоё ш дээ. Тамхи хямдарна, тамхичин бид илүү их тамхи татна. Одоо засаг хаа сайгүй тамхины хогийн сав тавьж, болвол тамхи татдаг өрөө тохижуулж өгөх ёстой. Кх! Мөн тамхичдын уушиг эмчилдэг эмч ба эмнэлгийн тоог улс нэмэх хэрэгтэй. Кх-кх-кх! Кх-кх-кр!