Сангийн сайд Б.Жавхлан нэр бүхий гишүүдийг АНУ-д ажиллахад төсвөөс 217.7 сая төгрөг илүү өгчээ

Aдмин / Эдийн засаг

Олон улсын валютын сан, Дэлхийн банкны жилийн чуулга уулзалт 2024 оны аравдугаар сарын 21-нээс 26-ны өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотод болжээ. Тус уулзалтад Монголбанкны удирдлагууд, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Б.Мөнхсоёл, П.Сайнзориг тэргүүтэй найман гишүүн оролцоод ирсэн байна.

Томилолтын зардлыг Сангийн яамны төсвөөс гаргасан бөгөөд нэр бүхий найман гишүүн 217.7 сая төгрөг илүү авчээ. Тодруулбал, УИХ-ын найман гишүүний зургаан хоногийн албан томилолтын зардлыг хүн бүрд 40.8 сая төгрөгөөр, онгоцны тийзийн төлбөрийг 137.6 сая төгрөгөөр, нийт 178.4 сая төгрөг илүү тооцож олгосон байна.

Мөн хэвлэл мэдээллийн гурван ажилтны гадаад томилолтын 39.2 сая төгрөгийг бараа үйлчилгээний бусад зардлаас зарцуулсан зэрэг Сангийн яам нь өөрийн төсөвт хамааралгүй зардлуудыг санхүүжүүлжээ.

М.МӨНХ


Сэтгэгдэл

Зочин [66.181.179.225] 2025-04-24 12:37:53

Энэ гэж нэг дийлдэхгүй бузар гарчээ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.