Б.Мөнхтуяа: Тухайн жолооч цагдаа дохиход зогсохгүй зугтаж яваад дүүг маань мөргөчихсөн байна лээ

Aдмин / Хууль

Өчигдөр цахим орчинд явган хүний гарцаар зам гарч байсан дугуйтай хүүхдийг суудлын автомашин мөргөж унагаад явсан бичлэг тархсан. Бид машинд мөргүүлсэн хүүгийн нагац эгчээс юу болсон талаар тодруулсан юм.


-Танай дүүгийн биеийн байдал зүгээр үү. Мөргөөд явсан жолоочийг олж чадсан уу?

-Өчигдөр өглөөний 07:20 цагт дүүг маань Спортын төв ордны урд замын явган хүний гарцан дээр жолооч мөргөөд зугтаасан. Багшийн дээдийн уулзвар дээр цагдаа дохисон гэсэн. Тэгээд зогсохгүй зугтаж яваад дүүг маань мөргөчихсөн байна лээ. Тэр машины жолоочийг олсон эсэхийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ машинаа тавиад зугтаасан байсан гэсэн.

-Эмнэлгийн тусламж авсан уу?

-Түргэн тусламж ирээд гадна шарх, алга, эмнэлэг явж үзүүл гэж хэлээд хаяад явсан байна лээ. Түргэний эмч нарт бас их учир байна аа. Мөргүүлсэн хүүхдийг гадна бэртэл алга, эмнэлэгт очиж үзүүл гээд хаяад явдаг. Ядаж эмнэлэгт аваачиж нэг цаг хяналтад байлгах ёстой баймаар юм. Юугаа ч мэдэхгүй насанд хүрээгүй хүүхэд шүү дээ. Цагдаа нь ирж хэмжилт хийчихээд, манай дүүтэй уулзаад ямар нэртэй, ямар цолтой хэн гэдгээ ч хэлэлгүй хаяад явсан. Тэгээд замын цагдаа дээр хайж олоод уулзах гэтэл зогсоол байдаггүй. Тэрүүгээр баахан явж байгаад машинаа тавьчихаад Замын цагдаа руу орсон. Жолоочийг олж тогтоохоор цагдаа нар ажиллаж байгаа гэж хэлсэн. Ер нь энэ хотод амьд явах эрх алга. Явган хүний гарцан дээр машинд дайруулж байхад гарц байгаад яах юм.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Г.БАЛГАРМАА


Сэтгэгдэл

Зочин [66.181.183.150] 2025-05-08 20:51:23

3н тролл хоорондоо хэрэлдээл

Зочин [66.181.177.133] 2025-05-08 13:33:38

Одоо наад авгай чинь хүүхдээ гэхээсээ яаж ахиухан мөнгө салгах вээ гэцэн бөөн баяр яваа биз

Зочин [122.201.31.86] 2025-05-08 14:36:56

Мөргөсөн л жолоочоор төлбөр төлүүлж хүүхдээ эрүүл эсэхийг эмчээр хянуулж тогтоолгох нь зөв шүү дээ

Гарц [122.201.27.3] 2025-05-08 12:41:39

Гарц байгаад яахын гэдэг нь юу гэж байгаан︖ Гарцгүй бол бүр дайрч алаад амьд хүн үлдэхгүй биздээ. Гол юмаа яриач. Жолоочоо яриач

Зочин [77.111.247.44] 2025-05-08 13:30:06

Тархиа хайж олоо малаа.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000