Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (шинэчилсэн найруулга)-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд (2025.07.09) Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, А.Ариунзаяа, Б.Жаргалан, М.Нарантуяа-Нара, Б.Найдалаа, Э.Болормаа нар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (шинэчилсэн найруулга)-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болно” гэж заасныг “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тавин хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болно” гэж хамрах хүрээг өргөжүүлж, хувь хэмжээг нэмэгдүүлэх байдлаар өөрчлөн найруулахаар тусгажээ. Ингэснээр Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн зарчмыг хангаж, шат шатны иргэдийн Төлөөлөгч нар ижил тэгш эрх зүйн орчинд ажиллах боломж бүрдэх, хуулиар эрх зүйн ялгаатай байдал үүсгэж байсан хуулийн хийдлийг арилгах олон талын ач холбогдлыг дагуулж байна гэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Gita [46.8.22.225] 2025-07-17 22:06:40
Летом экзамены, а вы всё ещё не начали готовиться? Интерактивные уроки по ЕГЭ по русскому языку — доступны с любого устройства! Помогают вам готовиться авторы ЕГЭ-заданий. Что входит в курс: - Подробное объяснение всех форматов заданий - Индивидуальная проверка сочинений - Доступ в Telegram-группы - Полноценная подготовка Занятия: онлайн — можно смотреть в записи. Не упустите шанс! Запись тут: курсы ЕГЭ литература
Katrin [149.126.221.81] 2025-07-17 21:13:49
Добро пожаловать в Клубника Казино, где каждый игрок найдет для себя идеальные условия для выигрыша и наслаждения игрой. В Клубника Казино представлены самые популярные игровые автоматы, настольные игры и множество интересных live-игр с реальными дилерами. Каждая игра в нашем казино – это шанс выиграть, а безопасность и честность всегда на первом месте. Почему стоит играть именно в Клубника casino зеркало? Мы предлагаем щедрые бонусы и акции, чтобы каждый игрок мог увеличить свои шансы на победу и насладиться игрой. В Клубника Казино мы ценим ваше время и гарантируем быстрые выплаты, а наша служба поддержки всегда готова помочь в любой ситуации. Когда вам стоит начать играть в Клубника Казино? Не теряйте времени – начните свою игровую карьеру прямо сейчас и получите щедрые бонусы на первый депозит. Вот что вас ждет: Воспользуйтесь щедрыми бонусами и бесплатными спинами, чтобы начать игру с преимуществом. Примите участие в наших турнирах и промо-акциях, чтобы получить шанс выиграть крупные денежные призы. Регулярные обновления и новые игры каждый месяц. Клубника Казино – это идеальное место для тех, кто хочет играть и выигрывать.
Зочин [202.126.91.194] 2025-07-17 06:37:53
Дүүгээ хэдэн даган баясагчтай тавьж иргэдийн эрхийг наадмаар далтмдуулан булааж дээ. Наадмын дараа намар болж хэрүүл эхлэх биз.
зочин [66.181.191.56] 2025-07-13 10:36:04
Орон нутгийн хурлын бүрэлдэхүүн хагас татуу ч гэсэн иргэдийн төлөөлөлд очиж иргэд аймаг, сумаа "тэгье, ингэе ..." гэж хоорондоо ярьдаг болж эхэлж байсныг захиргаанд насаараа суудаг хүмүүст буцааж авч байгаа юм шив дээ.
Зочин [66.181.161.33] 2025-07-11 11:33:42
Уг нь бол энэ олон татаасны аймгуудыг цөөлж 10 болгоход Засгийн Газраас шууд төсөл боловсруулж өөрчлөх эрх олгох хууль санаачилмаар юм. Одоо бол аймаг ,сумдын ИТХ ууд энэ асуудалд дийлдэшгүй эрхтэй.
irgen [66.181.177.47] 2025-07-10 19:38:17
Ухнын ухаанд нь ухна ишиг үхсэн новш аймаг, сумын өөрөө удирдах болон төрийн алба хоёрыг хольж хутган засаглалийн зааг ялгааг бүрмөсөн арилгах алсын хараагүй хууль санаачилжээ. МАН байгаа цагт Монгол хөгжихгүй.