Ховд аймгийн Мянгад сумын уяач Загджавын Мэндсайханы хурдан хул үрээ түрүүллээ

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолон морьд барианд орж ирлээ.
Түрүү магнайд Ховд аймгийн Мянгад сумын харьяат, Улсын манлай уяач Загджавын Мэндсайханы хурдан хул үрээ түрүүллээ.
- Аман хүзүүнд:Хэнтий аймгийн Норовлин сумын Н.Мөнхийн хурдан бороо үрээ
- Айргийн гуравт: Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Б.Гантулгын хурдан хээр соёолон хоёр жилийн дараалан улсын наадамд айрагдлаа.
- Айргийн дөрөвт: Сүхбаатар аймгийн Баян-Дэлгэр сумын уяач Д.Аваасүрэнгийн хээр халзан соёолон
- Айргийн тавд: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Б.Баярмагнайгийн бор үрээ хурдаллаа
Сэтгэгдэл