Хууль зүй, Дотоод хэргийн салбараас төрөн гарсан генералууддаа хүндэтгэл үзүүллээ

Aдмин / Хууль

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан (2026.05.01) хууль зүйн салбараас төрөн гарсан генерал цолтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

С.Амарсайхан сайд Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, баатарлаг түүхийн өмнө үеийн үед үнэ хүндтэй үүрэг гүйцэтгэж, үргэлж бүхний манлайд цойлон цолгорч явсан эрхэм генералуудынхаа алдар гавьяаны өмнө хүндэтгэн мэхийе хэмээгээд “Та бүхэн зөвхөн өнөөдрийн үүргээ биелүүлэгчид бус эх оронч үзэл, үнэт зүйл, ёс жудаг, тусгаар улс оршин тогтнохуйн их итгэл үнэмшлийг өнгөрсөн үеэс залгамжлан ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх манлайлагчид юм. Өнөөдрийн амар тайван хийгээд бүрэн бүтэн бүхэн та нарын алдар суу, гавьяа зүтгэлийн үр дүн гэдгийг хүн бүр мартах учиргүй. Эх орон тань та бүхний ариун хараа, эрэлхэг зүрхэнд багтаж, төр засаг та бүхэнд мэхийн, цэрэг арми нь танд ёсолж, ард түмэн нь та бүхнээр бахархан хүндэлдэг юм шүү” гэлээ.

Мөн тэрээр, Та бүхний мөрөн дээр гялтганах алтан мөрдэс дайны цагт урсгасан цус, энхийн цагт асгасан хөлс бүрийн үнэ цэнээр олдсон гэдгийг ямагт сануулан дархалж байх ёстой. Генерал цолтнууд төрөлхийн удирдан зохион байгуулах авьяас билиг, цэргийн хэргийн өргөн мэдлэг, хүний мөс, ноён нуруу, ёс суртахуун, үүрэг хариуцлагаараа нийт ард түмнээ үлгэрлэн манлайлах чадвартай төрдөг гэдэгт би итгэдэг.

Генерал цол бол эх орныхоо өмнө ямар хүндтэй гавьяа байгуулсныг тань гэрчлэх гэрэлт зам мөр, хэний, юуны төлөө эрэлхэгээр цэх зогсож чадсаныг тань сануулах алтан дардас юм. Алтан мөрдэст генералуудын алдар суу үеийн үед дуурсагдах болтугай гэв.

Анх 1944 оны дөрөвдүгээр сарын 28-нд БНМАУ-ын сайд нарын Зөвлөлийн 52 дугаар тогтоолоор төр, цэргийн зүтгэлтэн 11 хүнд генерал хэмээх дээд цол олгосон түүхтэй. Өдгөө 240 эрхэм генерал цол хүртсэнээс маршал нэг, армийн генерал нэг, хурандаа генерал найм, дэслэгч генерал 23, хошууч генерал 128, бригадын генерал 79 төржээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.