Б.Энхжаргал халз буудлагын төрөлд классик ангиллын эмэгтэй дэд ангилалд түрүүлж, алтан медаль хүртжээ

Aдмин / Спорт

Практик буудлагын спортын хийн гар бууны төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Филиппин улсын Илойло хотноо долоодугаар сарын 24-ний өдрөөс наймдугаар сарын 3-ны өдрүүдэд болов.

Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Энхжаргал тус тэмцээний халз буудлагын төрөлд классик ангиллын эмэгтэй дэд ангилалд нэгдүгээр байр эзэлж, алтан медаль хүртжээ. Тэрбээр практик буудлагын спортын нэгдүгээр зэрэгтэй тамирчин аж.

Энэхүү тэмцээнд 26 улсын 400 гаруй тамирчин оролцсоноос манай улсаас дөрвөн ангилалд 26 тамирчин, 5 багийн бүрэлдэхүүнтэй оролцов.

Б.ЖАРГАЛ

Сэтгэгдэл

Зочин [122.201.25.99] 2025-08-05 09:24:50

Баяр хүргэе!

1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.