Зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан эрчимжүүлсэн хөлбөмбөгийн сургалтын кэмпийг амжилттай зохион байгууллаа
Хүүхдийн хөгжил, хамгаалал, нийгмийн хариуцлагын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг “Монголын Хөлбөмбөгийн Одод” төрийн бус байгууллага зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан эрчимжүүлсэн хөлбөмбөгийн сургалтын кэмпийг 2025 оны наймдугаар сарын 5, 6-ны өдрүүдэд Монголын Хөлбөмбөгийн Холбооны Цэнгэлдэх Хүрээлэнд амжилттай зохион байгууллаа.
ОРОЛЦОГЧ ХҮҮХДҮҮД
Кэмпэд нийслэлийн болон орон нутгийн асрамжийн төв, хөгжлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудаас
Нийслэлийн Хүүхэд, Залуучуудын Сургалт, Хүмүүжлийн Тусгай Цогцолбор
Кристина Ноблийн Хүүхдийн Сан ТББ
Бадамлянхуа Асрамжийн Төв|
“Ид Шидийн Орон 2” төв-ийн 7-17 насны нийт 80 орчим хүүхэд оролцлоо.
АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗОРИЛГО
Энэхүү кэмпийн гол зорилго нь хүүхдүүдийн
Бие бялдар
Хамт олонч байдал
Өөртөө итгэх итгэл
Хувийн хөгжил, мөрөөдөлдөө тэмүүлэх хүсэл эрмэлзлийг тэдэнд хөлбөмбөгөөр дамжуулан төлөвшүүлэхэд чиглэсэн юм.
Тус арга хэмжээ нь нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд урам зориг, сэтгэл санааны дэм өгөх, ирээдүйгээ итгэлтэйгээр харах боломжийг олгодгоороо онцлогтой.
СУРГАЛТЫГ УДИРДСАН БАГ
Сургалтыг Европын хөлбөмбөгийн мэргэжлийн түвшний “А” зэрэглэлийн стандартын дагуу, олон улсын туршлагатай дасгалжуулагчид удирдан явуулсан нь кэмпийн чанар чансааг илтгэж байлаа. Үүнд:
“Хөлбөмбөгийн Одод” академийг санаачлагч, дасгалжуулагч Мартин Штайн
Хамтран санаачлагч Кристиан Вольф
"Монголын хөлбөмбөгийн одод" ТББ-ыг үүсгэн байгуулагч Улаанхүүгийн Отгонбаяр нар оролцсон юм.
ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Кэмпийн хаалтын үйл ажиллагаанд Монголын Хөлбөмбөгийн Холбооны Техникийн захирал Андреас Спиер оролцож, сургалтын кэмпэд хамрагдсан хүүхдүүдэд урам зориг өгч, спорт болон сурлагад нь өндөр амжилт хүслээ.
“Монголын Хөлбөмбөгийн Одод” ТББ нь хүүхдийн хөгжил, тэгш боломжийг дэмжих, тэдний мөрөөдлийг хөлбөмбөгөөр дамжуулан бодит болгох зорилгоор цаашид ч олон талт, чанартай арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна.
ТАЛАРХАЛ
"Монголын хөлбөмбөгийн одод" ТББ-ыг үүсгэн байгуулагч У.Отгонбаяр “Монголын Хөлбөмбөгийн Холбооны нийт хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Хүүхдийн хөгжил, спортын тэгш боломжийг дэмжих манай үйл ажиллагаанд итгэл хүлээлгэж, Хөлбөмбөгийн тайлбайгаар ханган дэмжсэн Та бүхний тусламж бидний арга хэмжээний үр дүнд чухал хувь нэмэр орууллаа.
Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч Ц.Анандбазар, Техникийн захирал Андриас Спиер болон бусад хамт олны сэтгэл шингэсэн оролцоо нь хүүхдүүдэд маань урам зориг өгч, мартагдашгүй дурсамж үлдээсэнд гүнээ талархаж байна.
Ирээдүйгээ бүтээх хүүхдүүдийн төлөө бид хамтдаа илүү ихийг хийж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлэв.




Б.ЖАРГАЛ

































































Х.Булгантуяа оргон зайлчих вий дээ...
Булганы Засаг дарга хууль бусаар томилогдсон учраас бүх тушаал, шийдвэрүүд нь хүчингүй болно
АН-ын бүлэг: Төрийн албаны зөвлөлийг хуулиа биелүүлж ажиллахыг санууллаа
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Ханын материал хот орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлтийн явц 98 хувьтай үргэлжилж байна
Д.Пүрэв-Очирын үйл ажиллагааг хангалтгүй гэж үзэн огцрох нөхцлөө хангасан гэж аймгийн ИТХ шийдвэрлэжээ
Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина
АИ-92 автобензиний импортын нөхцөл байдал
СОНСГОЛ: "Онтрэ" компаниас ирсэн хуудас болгон нууцын тамгатай учраас олон нийтэд мэдээлэх эрхгүй
Ерөнхийлөгчийн тамгын газрын ХМА-ны даргаар Ц.Ганзоригийг томилно