УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганыг нээлээ

НЭМЭЛТ: 10.00 ЦАГ
УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэллээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намрын ээлжит чуулганы нээж үг хэлж байна.
УИХ-ЫН 2025 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ НЭЭЛТ 10.00 ЦАГТ БОЛНО
УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нээлт өнөөдөр (2025.09.15) 10 цагт болно.Энэ өдөр Чуулганы нэгдсэн хуралдаанаар 14.00 цагт Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/-ийг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
НЭГ. НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН |
||||
1 |
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан |
11.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
|
2 |
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан |
11.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
|
ХОЁР. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН |
||||
1 |
· Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы нээлт |
10.00 |
“Их хуралдай” |
|
· Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/ · Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/ |
14.00 |
Сэтгэгдэл