Наташа Пирц Мусар, Ван И нар уулзжээ

Aдмин / Гадаад мэдээ

Есдүгээр сарын 13-нд Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др. Наташа Пирц Мусар Любляна хотноо ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И-тэй уулзжээ.

Ерөнхийлөгч Наташа Пирц Мусар уулзалтын үеэр, Словени, Хятад хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш 30 гаруй жилийн хугацаанд хоёр талын хамтын ажиллагаа чухал үр дүнд хүрсэн гэдгийг тэмдэглэв. Тэрбээр Хятад улс хариуцлагатай их гүрний хувьд олон талт үзлийг тууштай баримталж, олон улсын хамтын нийгэмлэгт үлгэр жишээ үзүүлж байгааг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлээд, Словенийн хувьд дипломат харилцаанд сөргөлдөөн бус харин түншлэл эрэлхийлдэг бөгөөд Хятад улстай нягт хамтран ажиллаж, НҮБ-ыг төв болгосон олон улсын тогтолцоог хамгаалах, нээлттэй хамтын ажиллагаа, чөлөөт худалдааг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийттэй хамтдаа тэмцэхэд бэлэн байгаагаа онцолжээ.

Ван И хэлсэн үгэндээ, Словени улс “жижиг улс – том дипломат бодлого”-ын үзэл баримтлалыг хэрэгжүүлж, Хятадын хөгжил, сэргэн мандалтыг бодитой, найрсаг байдлаар хүлээн авч, Хятадыг өрсөлдөгч бус харин түнш хэмээн үзсээр ирсэн нь зөвхөн Словенийн төдийгүй хоёр талын ашиг сонирхолд нийцэж буйг тэмдэглэв. Тэрбээр хоёр улсын харилцаа нь нийгмийн тогтолцооны ялгааг даван туулж, үндэсний онцлог нөхцөлийг харилцан хүндэтгэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлснээр том, жижиг улс орны найрсаг харилцааны үлгэр жишээ болсон гэж онцоллоо. Мөн өнгөрсөн жил Любляна хотноо байгуулсан Хятад–Словенийн найрамдлын хөшөө нь хоёр орны нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон гэдгийг дурьджээ.

Г.Бямба


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.