Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн хэлэлцээ харилцан зөвшилцөх хүртэл үргэлжилнэ
Монгол Улсын Засгийн газраас Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээг “Рио Тинто” групптэй 2025 оны аравдугаар сарын 30-ны өдөр эхлүүлсэн.
Хэлэлцээний эхний шатанд талууд хувь нийлүүлэгчдийн зээлийг хүүг бууруулах зарчмын тохиролцоонд хүрч, протокол үйлдэн баталгаажуулсан.
Энэ хүрээнд “Рио Тинто” группээс зээлийн хүүг бууруулах саналаа Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан Ажлын хэсэгт өчигдөр танилцуулав.
Талууд саналаа ийнхүү харилцан солилцсоноор зээлийн хүүг бууруулах яриа хэлцэл харилцан зөвшилцөх хүртэл үргэлжлэх юм.



































































Сэтгэгдэл