Д.Трамп: Украины асуудлаар тохиролцоонд хүрэхэд маш ойрхон байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп засаг захиргаа нь Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрэхэд ойрхон байгааг мягмар гарагт мэдэгджээ.
“Би мөн есөн сарын хугацаанд найман дайныг дуусгасан, бид одоо сүүлийн дайныг шийдвэрлэхээр ажиллаж байна. Энэ бүхэн амар биш. Гэхдээ бид зорьсондоо хүрнэ гэж бодож байна" хэмээн Д.Трамп Цагаан ордонд болсон Талархлын баярын ёслолын үеэр хэллээ. Түүний хэлснээр, сүүлийн нэг сарын хугацаанд дайнд 25 мянган цэрэг амиа алдсан байна.
Тэрбээр цааш нь хэлэхдээ “Бид тохиролцоонд хүрэхэд нэлээд ойртож байгаа гэж бодож байна, энэ талаар удахгүй олж мэднэ. Нэг л тохиролцоогоор асуудал хурдан шийдэгдэнэ гэж бодож байсан. Бид найман дайныг дуусгасан. Миний хувьд үүнийг илүү хялбар байна гэж бодож байсан, гэсэн хэдий ч жил хүрэхгүй хугацаанд бид ахиц дэвшил гаргасан гэж бодож байна” гэжээ.
Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеров мягмар гарагт мэдэгдэхдээ, Женевт болсон хэлэлцээний үеэр Киев, Вашингтон АНУ-ын төлөвлөгөөний үндсэн нөхцөлүүдийн талаар “нийтлэг ойлголтод” хүрсэн гэж мэдэгджээ.
Түүнчлэн Украины засаг захиргаа эцсийн алхмуудыг хийж, Д.Трамптай тохиролцоонд хүрэхийн тулд АНУ-д хийх В.Зеленскийн айлчлалыг “аль болох ойрын тохиромжтой хугацаанд” зохион байгуулахыг тэсэн ядан хүлээж байгааг тэрбээр нэмж хэлсэн байна.
Эх сурвалж: ANADOLU
Э.ХУЛАН































































Сэтгэгдэл