"Улс төр ба Үндсэн хууль” хэлэлцүүлэг болно

Aдмин / Улстөр

2025 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.

9:00 цагт: Хүний эрхийн үндэсний комиссоос “Олон нийтийн сүлжээний бодлого, эрх зүйн зохицуулалт” судалгааны үр дүн, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцүүлэг Холидэй Инн Улаанбаатар зочид буудалд зохион байгуулна.

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

11:00 цагт Буриадын соёл өв уламжлалыг хөгжүүлэх сангаас: Нийслэл өргөөг гамингаас чөлөөлөгдсөний 105 жилийн ойн хүрээнд Лувсанцэрэн Цэвээновын онол практикийн талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12:00 цагт: УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Улс төр ба Үндсэн хууль” уулзалт, хэлэлцүүлэг Хэвлэлийн Хүрээлэнд зохион байгуулна

15:00 цагт: “Бүтээгдэхүүн хэрхэн бүтдэг вэ” сэтгүүлчдэд зориулсан мэдээлэл хүргэх, танилцах үйл ажиллагаа ХУД-ийн АПУ компанийн үйлдвэрт болно.

-Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян 12 дугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.

Спорт:

-Волейболын дээд лиг, сагсан бөмбөгийн дээд лиг үргэлжилж байна.

Үзэсгэлэн:

-Уран бүтээлч Г.Мөнхболор “Зүймэл Үйл+Үүд” үзэсгэлэн Уран зургийн галерейд 12 дугаар сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ.

-Монголын шаазан ваарын үйлдвэрийн 70 жилийн түүхт ойд зориулсан цуглуулагч Х.Батпүрэвийн шаазан ваарын үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна.

-Монгол, Германы уран бүтээлчдийн хамтарсан "Анагаагч эх дэлхий" олон улсын үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл "HUE" арт галерейд гарна.

-МУЭ-ийн гишүүн уран бүтээлч Ж.Пүрэвсүрэнгийн “Огторгуйн охид” бие даасан үзэсгэлэн "Бий контемпорари арт галерей"-д энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.

-Найм дахь удаагийн “Алтан намар” судалбар зургийн үзэсгэлэн "Бий контемпорари арт галерей"-д энэ сарын 30-ныг хүртэл гарна.

Урлаг соёлын тоглолт:

-"Гэм зэм" постдрамын жүжгийг Тусгаар тогтнолын ордонд энэ сарын 30-ныг хүртэл толилуулж байна.

-Цагдаагийн байгууллагаас галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийн үзлэг тооллогыг улсын хэмжээнд 12 дугаар сарын 4-нийг хүртэл явуулж байна.

-Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5-ныг хүртэл цахимаар хүлээн авна.

-Хэвлэл мэдээллийн салбарын “Ган үзэг-2025” оны тэргүүн наадамд нэр дэвшигчдийн материалыг 12 дугаар сарын 5-ныг хүртэл МСНЭ-ийн www.mseonline@yahoo.com цахим шуудангаар хүлээн авна.

-"Entrepreneur-2025" оны шилдэг аж, ахуйн нэгжийг шалгаруулах материалыг 12 дугаар сарын 5-ныг хүртэл хүлээн авна.

Хилийн чанадад:

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

Орон нутагт:

Өвөрхангай: "Өвлийн идэш" нэгдсэн үйл ажиллагааг 12 дугаар сарын 5-ныг хүртэл зохион байгуулна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.