АН-ын Үндэсний бодлогын хорооны 67 дугаар ээлжит хуралдаан эхэллээ
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 67 дугаар ээлжит хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийн гаргасан А1009 дугаар тушаалын дагуу Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны ээлжит хуралдаан энэ сарын 21-нд товлогдож, Улсын дээд шүүхээс буцаасан Үндсэн дүрмийн зарим заалтыг хуульд нийцүүлэн батлах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн.
Ардчилсан нам Их хурлаараа баталсан Үндсэн дүрмээ Улсын дээд шүүхэд хүргүүлжээ. Шүүх 30 хоногийн хугацаанд хянаж үзээд, Улс төрийн намын тухай хуультай зөрчилдөх болон редакцийн шинжтэй зургаан саналыг ирүүлсэн байна.
Мөн өөрчлөлт намын Их хурлын гуравны нэгийн босгод хүрэхгүй байгаа учраас ҮБХ энэ асуудлыг дангаар шийдвэрлэх боломжтой гэж үзжээ.
Үүнтэй холбоотойгоор намын дарга О.Цогтгэрэл дүрмийн ажлын хэсгийг дахин шинэчлэн байгуулсан байна. Үндэсний зөвлөл, үзэл баримтлалын хороо, дүрмийн ажлын хэсэг хуралдаж асуудлаа бүрэн бэлтгэсэн байна.
Шүүхээс ирсэн гол саналуудын тухайд, хуульд заасан зарим зохицуулалтыг дүрэмд тодорхой болгох, дугаарлалт болон техникийн алдаануудыг засахтай холбоотой аж.

































































Сэтгэгдэл