БОУАӨ-ийн дэд сайдаар Б.Мөнхтамирыг томилно
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр 09.00 цагт эхэлсэн бөгөөд хурлаар дэд сайдуудыг томилох асуудлыг хэлэлцэн дэмжжээ. Дэд сайдад нэр дэвшигчдээс танилцуулбал:
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдаа Б.Мөнхтамирыг
- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Солонгыг
- Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайдаар Г.Дашнямыг томилно.
Б.Мөнхтамир нь МИАТ ХК-д 2017 оноос ажилласан бөгөөд 2020 оноос Гүйцэтгэх захирлаар томилогдон дөрвөн жил ажиллаад 2025 оны 11-р сарын сүүлчээр чөлөөлөгдсөн юм. Тэрбээр үүний өмнө бизнесийн удирдлагын мэргэжилтэй, Оюутолгой ХХК-д бизнесийг дэмжих төслийн удирдагчаар ажиллаж байжээ.





















































.jpg)












Сэтгэгдэл