Удирдах албан тушаалтай 21 эрхэмд тэргүүн түшмэлийн зэрэг дэв олголоо

Aдмин / Хууль

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсний дагуу төрийн албаны удирдах албан тушаал хашиж байгаа нэр бүхий 21 эрхэмд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тэргүүн түшмэлийн зэрэг дэвийг шинээр болон ахиулан олголоо.

Хуульд заасан болзол, шаардлагыг хангасан хүмүүст Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр батламжийг нь гардуулж, ажлын амжилт хүсэн ерөөлөө.

Тэрбээр, Ерөнхийлөгчийн Тамгын газар төрийн албаны үнэ цэн, үүрэг, оролцоог бэхжүүлж, хууль дээдэлдэг, иргэддээ үйлчилдэг, мэдлэг, чадвар, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэхийн тулд төрийн алба, төрийн албан хаагчдыг бүх талаар дэмжинэ гэдгийг хэллээ.

Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлд “тэргүүн түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг Монгол Улсын Ерөнхийлөгч олгоно” хэмээн заасан байдаг юм.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.