Г.Дамдинням: Өнөөдөр Улаанбаатарт 75 вагон буюу 4500 тонн АИ-92 шатахуун бууна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнгөрсөн амралтын өдрүүдэд шатахуун түгээх станцуудад урт дараалал үүсч, шатахуун хомстолтой байгаа талаар олон нийтийн шүүмжлэл ихээр гарсантай холбогдуулан уучлалт хүсэв.
Тэрбээр “Сүүлийн хоёр өдөр иргэдэд хүндрэл учирсанд уучлал хүсье. ОХУ-тай хийсэн эрчимтэй яриа хэлэлцээний үр дүнд өнөөдөр Улаанбаатар хотод 75 вагон буюу 4500 тонн АИ-92 шатахуун бууна. Энэ нь хотын дөрвөн өдрийн ердийн хэрэглээнд хүрэх хэмжээ юм.
Маргааш мөн адил 75 вагон АИ-92 шатахуун буухаар төлөвлөсөн. Мөн АИ-95 шатахуун БНХАУ-аас 3,000 тонн, ОХУ-аас 600 тонн нийлүүлэгдэж, нийт 3,600 тонн хүрнэ. Энэ нь улсын нийт ердийн хэрэглээний хоёр сарын хэрэглээнд тэнцэх хэмжээ юм.
Бүх шатахуун түгээх станцад шуурхай түгээлтийн ажил зохион байгуулж байна” гэв.

















































-104035-641377337.jpeg)
















Сэтгэгдэл
ҮНЭН үү [66.181.185.202] 2025-12-22 11:30:08
САЯ орбитын эцсийн түгээх станцуудааар очлоо. ТҮГЭЭЖ байгаа нэг ч станц алга.
иргэн [66.181.190.174] 2025-12-22 11:23:16
Олон худлаа яриад 3 сар Хөдөө түлш байхгүй