2026 ОНЫ 1 ДҮГЭЭР САРД ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ХОЁР ДАХИН НЭМЭГДҮҮЛЭХЭЭР ОХУ-ЫН ТАЛТАЙ ТОХИРОЛЦЛОО

Aдмин / Улстөр

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 27 дугаар хуралдаан Улаанбаатар хотод баасан гарагт болсон.

Хуралдаанаар талууд шатахуун, түлшний нийлүүлэлтийн асуудлыг хөндөж ярилцсан байна. Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын талын дарга, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов шатахуун нийлүүлэх асуудлаар хоёр улс өндөр дээд түвшинд хэлэлцэн тохиролцсон гэдгийг онцлоод, хэрэгжүүлэх явцад гарч буй хүндрэлийг шийдэхийн тулд шуурхай арга хэмжээ авахаа илэрхийлжээ. Мөн тэрбээр ирэх оны нэгдүгээр сард нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж амласан байна.

Хуралдаанаар талууд мөн худалдаа, эдийн засаг, аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны талаар санал сонилцсон байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.