Нийслэлийн есөн дүүрэгт мөсөн гулгууртай талбай тохижуулжээ

Aдмин / Орон нутаг

Сурагчдын өвлийн амралт болон шинэ жилийн баярыг тохиолдуулан Улаанбаатар хотын есөн дүүрэгт мөсөн гулгууртай нийтийн талбай тохижуулжээ.

Энэ ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнд мөсөн гулгуурын талбай, чарганы зам, амралтын орчин бүрдүүлж, иргэдэд үйлчилж байгаа аж. Мөн иж бүрэн гэрэлтүүлэг, тэшүүр, чарганы түрээсийн үйлчилгээ, халуун ундаа, зуушаар үйлчлэх цэг байршуулах зэрэг жишиг байдлаар тохижилт хийжээ.

Зундаа наадмаа хийж, намар нь ногооны өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа, хаврын улиралд цагаан сарын үзэсгэлэн худалдаа болон нөөцийн махны худалдаа зохион байгуулах зэргээр Төв цэнгэлдэх хүрээлэнг жилийн дөрвөн улиралд ашиглахаар төлөвлөсөн байна.

Нийслэлийн есөн дүүрэгт 20 гаруй талбайг ийн тохижуулж, иргэдэд үйлчилж байгаа талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар танилцуулав.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.