Замын-Үүдийн гаалийнхан хуурамч архины акц илрүүлжээ

Aдмин / Орон нутаг

Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгийн үнийн дүнтэй архины хуурамч акцийг гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн байна. Энэ нь улсын төсөвт орох 17.9 тэрбум төгрөгийн татвар юм.

Гаальд 20000 кг, 12 нэр төрлийн, 4500ш баглаа боодолтой бараа мэдүүлснээс ганцхан хайрцагт хийсэн дээрх хуурамч акцийг илрүүлсэн байна.

ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх газрын статистик мэдээгээр зөвхөн Замын-Үүдийн гаалийн газрын Гаалийн улсын байцаагч нар 2025 онд гаалийн хууль тогтоомж зөрчсөн нийт 1630 хэрэг зөрчил илрүүлж, гэмт хэргийн шинжтэй 40 хэргийг прокурорын байгууллага харьялал тогтоож хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ.

Холбогдох хэрэг зөрчилд 2.3 тэрбум төгрөгийн торгууль ногдуулж, 3.3 тэрбум төгрөгийн татварыг нөхөн төлүүлж улсын төсөвт нийт 5.6 тэрум төгрөг төвлөрүүлсэн байна.


Сэтгэгдэл

зочин [103.126.107.50] 2026-01-08 11:13:31

маш сайн ажилласан байна

Зочин [202.9.47.50] 2026-01-07 23:49:42

Сайн бна.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.