Макрон Орос, Украины хэлэлцээний талаар хатуухан мэдэгдэл хийв

Aдмин / Гадаад мэдээ

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Украинд үүссэн нөхцөл байдлыг зохицуулах хэлэлцээний үйл явцад Европ зайлшгүй оролцох ёстой гэж үзэж байгаагаа X нийгмийн сүлжээгээрээ дамжуулан мэдэгдэв.

Тэр “Би дөнгөж сая Владимир Зеленскийтэй ярилцлаа. (…) Өнгөрсөн долоо хоногт Абу-Дабид эхэлсэн хэлэлцээний явцын талаар бид хэлэлцсэн. Европчууд хэлэлцэж буй асуудлуудад бүрэн хэмжээнд оролцох ёстой гэдэг дээр санал нэгдлээ” хэмээн бичжээ.

Мөн Францын удирдагч Парис хот Оросын эсрэг дарамтыг нэмэгдүүлэх шийдвэрээ хэвээр хадгалж байгаа талаар нэмж хэлсэн байна.

Мягмар гарагт Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибига Украин улс АНУ-тай зөрчилдөөнийг дуусгах тухай гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөж буй бөгөөд АНУ ОХУ-тай гэрээ байгуулна, харин Европын Холбоо энэ үйл явцад оролцохгүй гэж мэдэгдсэн.

Түүний хэлснээр, Европын Холбоо хэлэлцээний явц болон аюулгүй байдлын баталгаанд “оролцож байгаа” боловч одоогийн хэлбэр нь эцсийнх биш ажээ.

Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу-Дабид бямба гарагт болсон Орос, АНУ, Украины төлөөлөгчид оролцсон аюулгүй байдлын асуудлаарх гурван талт ажлын хэсгийн хэлэлцээний хоёр дахь өдөр өндөрлөсөн.

АНЭУ-ын Засгийн газар уулзалтыг эерэг, бүтээлч болсон гэж үнэлж, Орос болон Украины төлөөлөгчид шууд харилцсаныг онцолсон байна.

Кремлийн мэдээлснээр, Орос-АНУ-Украины гурван талт ажлын хэсгийн дараагийн уулзалт ирэх хоёрдугаар сарын 1-нд Абу-Дабид болно.

Эх сурвалж: RIA NOVOSTI


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.