Өвлийн триатлоны улсын аваргууд тодорлоо

Aдмин / Спорт

Монголын триатлоны холбооноос өвлийн триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээнийг Орхон аймгийн Сархиа цанын баазад зохион байгууллаа. “Хангарди” спорт цогцолборын нэрэмжит тэмцээнд аймаг, дүүрэг, клубүүдийн 40 гаруй тамирчин элит, өсвөр үе, сонирхогчдын ангилалд шилдгүүдээ тодруулжээ. Тамирчид 2 км гүйж, 4 км дугуй унаж сүүлийн 4 км-т гүйлтийн цанаар уралдааныг дуусгасан байна.

Тэмцээний эрэгтэй элит ангилалд биатлоны шигшээ багийн тамирчин, биатлоны залуучуудын Европ тивийн аварга Э.Энхсайхан түрүүлсэн бол дугуйт цанын залуучуудын дэлхийн аварга А.Хүслэн, биатлоны тамирчин Ж.Гантулга нар мөнгө, хүрэл медалийг хүртжээ. Эмэгтэй элит ангилалд цанын спортын мастер М.Должинсүрэн улсын аварга болсон бол “Бээжин 2022” өвлийн олимпын наадамд уралдсан цаначин А.Энхтуул, Зэвсэгт хүчний 310-р ангийн тамирчин Ю.Туяа нар хоёр, гуравдугаар байрт орлоо. Өсвөрийн ангилалд Орхон аймгийн “Ирээдүйн хос мөртөн” клубийн таван тамирчин медальт байранд орсон бол Сонгинохайрхан дүүргийн Г.Төгөлдөр хөвгүүдийн ангилалд түрүүлжээ. Мөн сонирхогчдын ангилалд Т.Саранцэцэг, М.Билэгтсайхан, Х.Хаш-Эрдэнэ нар насны ангилалдаа улсын аварга болсон байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.