Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ

Aдмин / Эдийн засаг

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр Соёлын төв өргөөнд болсон.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлт 80 хувьтай байгааг хэлж, алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг буцаан авсныг дуулгалаа.

Хотын дарга Х.Нямбаатар “Өргөө зочид буудлыг нийслэлд буцаан авч, эцсийн өмчлөгчөөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүртгэгдсэн. Иймд НИТХ өөрийн өмчөө хүлээн авч, эзний байр сууринаас ажиллах хэрэгтэй. Цаашид үргэлжлүүлэн нийслэлээс алдагдсан бүх өмчөө эргүүлэн авна” гэв.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.