ХААН Банкны хамт олон “Тэрбум мод тарих үндэсний өдөр”-өөр мод тарилаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Монголбанк болон арилжааны банкууд дэмжин ажиллаж буй билээ. “Тэрбум мод сан”-гаас зохион байгуулдаг “Тэрбум мод тарих үндэсний өдөр”-өөр Баянзүрх дүүрэгт байрлах Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд 400 орчим хүн 1,000 гаруй мод тарилаа.
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь нэмэр оруулах, ой усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, мод тарьж арчилж ургуулах ажлыг дэмжин банкны салбарын оролцоог ханган, олон нийтийг уриалах зорилготой “Тэрбум мод тарих үндэсний өдөр”-т ХААН Банк жил бүр идэвхтэй нэгдэн оролцсоор ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд “Тэрбум мод” санд төвлөрүүлсэн хөрөнгөөр нийт 513,969 ширхэг мод тарьсан байна.

ХААН Банк 2025 онд Тогтвортой хөгжлийн стратегиа баталж, 2030 он хүртэл хэрэгжүүлэх 20 зорилт тодорхойлсны нэг нь 5 сая мод тарих амлалт юм. Энэхүү зорилгоо биелүүлэхийн тулд байгаль орчны тогтвортой байдалд чиглэсэн олон ажлыг тогтмол хийж хэрэгжүүлж буйн нэг жишээ нь “ХААН Банкны ой” хөтөлбөр бөгөөд өнөөдрийг хүртэл 1.7 сая гаруй мод тариад байгаа билээ.
2007 оноос хойш тасралтгүй хэрэгжүүлж буй “ХААН Банкны ой” хөтөлбөрийг энэ онд тууштай үргэлжлүүлж, Өвөрхангай, Баянхонгор, Хэнтий, Сэлэнгэ аймагт ойжуулалтын төсөл хэрэгжүүлэхээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газартай хамтран ажиллах санамж бичиг үзэглэсэн. Тус хөтөлбөрийн хүрээнд зөвхөн мод тариад орхих биш, тарьсан моддыг гурван жилийн хугацаанд мэргэжлийн байгууллагууд арчилж, нөхөн сэргээлтийн үр дүнг баталгаажуулах цогц арга хэмжээг хэрэгжүүлдгээрээ онцлог юм.
Мөн түүнчлэн цахим банкаар тэргүүлэгч ХААН Банк цаасгүй, цахим хэрэглээг харилцагчдадаа өдөр тутам санал болгодог бөгөөд ухаалаг цахим хэтэвч Digi Pay аппликэйшндээ “Дижи төгөл” цэс нэвтрүүлж, одоогийн байдлаар 7385 ширхэг мод тариад байна.

ХААН Банк хувийн хэвшлийн байгууллагуудаас анхлан компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк санг 2007 онд үүсгэн байгуулсан. Өнөөдрийн байдлаар нийгмийн бүхий л салбарт бодит үр дүнгээ өгөхүйц 530 гаруй төсөл, хөтөлбөрийг 27,7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн амжилттай хэрэгжүүлж, үр шимийг нь Монгол орон даяар 528 мянган хүн хүртээд байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын 6 хүн тутмын 1-д ХААН Банкны нийгмийн хариуцлагын ажил хүрч чадсан байна.
Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк


































































Сэтгэгдэл