Наадмын өдрүүдэд мориноос унаж бэртсэн 74 хүн эмнэлгийн тусламж авчээ

Aдмин / Эрүүл мэнд

Үндэсний их баяр наадмын дараах эхний өдөр буюу өчигдөр ГССҮТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажлын найман цагт бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлжээ.

Тухайлбал, төв болон салбар эмнэлгийн Амбулаторийн тасагт нийт 150 хүнд үзлэг, боолт эмчилгээ хийсэн бөгөөд яаралтай мэс засал 4, төлөвлөгөөт 67 мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлжээ.

Түүнчлэн хэвтэн эмчлүүлэх тасгуудад нийт 565 өвчтөн байснаас шинээр 20 хүн ирсэн бол, 167 өвчтөн эмнэлгээс гарч, өдгөө 417 хүн хэвтэн эмчлүүлж байна. Мөн Эрчимт эмчилгээний тасагт нийт 22 өвчтөн байгаагаас насанд хүрэгсэд 17, хүүхэд 5 байна.

оо

Дашрамд дурдахад, үндэсний их баяр наадмын өдрүүд буюу 2026 оны долоодугаар сарын 10-13-нд ГССҮТ болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 2006 хүн тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс насанд хүрэгсэд 1251, 18 хүртэлх насны хүүхэд 755 байна.

Төв болон салбар эмнэлэгт нийт 84 хүнд яаралтай мэс засал, 67 хүнд төлөвлөгөөт мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлжээ.

Баярын наадмын үеэр зам тээврийн ослын улмаас нийт 370 хүн яаралтай тусламж авснаас насанд хүрэгсэд 230, 18 хүртэлх насны хүүхэд 140 байна.

Мориноос унаж гэмтсэн тохиолдол нийт 74 байгаагаас 9 хүртэлх насны хүүхэд 13, 10-18 насны хүүхэд 21 байна. Харин уралдааны мориноос унаж гэмтсэн таван хүүхэд байгааг ГССҮТ мэдээлэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.