Оюутнууд, сэтгүүлчдэд олгодог Америкийн визийн хүчинтэй хугацааг богиносгожээ

Aдмин / Боловсрол

Оюутнууд, соёлын солилцооны хөтөлбөрт оролцогчид болон сэтгүүлчдэд олгодог F, J, I ангиллын визээр АНУ-ын нутаг дэвсгэрт оршин суух хугацааны дээд хязгаарыг тус улсын Дотоодын аюулгүй байдлын яам шинэчлэн тогтоожээ.

Шинэ журмын дагуу гадаадын оюутнууд ба соёлын солилцооны хөтөлбөрт оролцогчид АНУ-д 4 жилээс дээшгүй хугацаанд байх боломжтой. Харин сэтгүүлчдэд зориулсан визийг 240 хүртэлх хоногийн хугацаагаар, Хятадын иргэдэд 90 хоногийн хугацаагаар олгох ажээ. Мөн сургуулиа төгсөж буй оюутнуудад зориулан тус улсаас гарч явах эсвэл өөр сургуульд шилжин суралцахад зориулсан хөнгөлөлтийн хугацаа 60 хоног байсныг 30 хоног болгон цөөрүүлжээ.

Өөрөөр хэлбэл, оюутнууд зөвхөн суралцах хугацаандаа АНУ-д оршин суухыг зөвшөөрөх бөгөөд энэ хугацаа 4 жилээс хэтрэх ёсгүй. “1978 оноос эхлэн гадаадын оюутнууд тодорхойгүй хугацаагаар оршин суух эрхтэй болсноор олон мянган хүн “мөнхийн оюутнууд” болж хувиран, тус улсаас гарч явахгүйн тулд янз бүрийн дамжаанд бүртгүүлдэг болсон. Харин шинэ журам нь оюутны визийг урвуулан ашигладаг явдлыг таслан зогсооно” гэж АНУ-ын Төрийн департаментын мэдээлэлд дурджээ.

Энэхүү шийдвэр гарсантай холбогдуулан БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд дурдахдаа “визийн бодлогод гарсан өөрчлөлт бол Хятадын сэтгүүлчдийн талаарх ялгаварлан гадуурхсан шинжтэй алхам” гэж дүгнэсэн байна. Уг алхам нь 2021 оны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн асуудлаарх хоёр талын зөвшилцлийг зөрчиж, Хятадын сэтгүүлчид АНУ-д хэвийн байдлаар ажлаа явуулахад ноцтойгоор нөлөөлнө” гэж Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Лин Цянь хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ. “Манай улс уг шийдвэртэй холбогдуулан хариу арга хэмжээ авах эрхтэй” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.