Д.Дорлигжав: Нотлох баримт хангалттай тохиолдолд яллагдагчаар тооцно

Д.Тулга / Хууль

dorligjavУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв. Тус хуулийн төсөлд эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулах үүднээс баримт бичиг бүрдүүлэх, хүргүүлэхэд баримтлах журмыг тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдыг шүүхэд дуудан ирүүлэх ажиллагааг хэрхэн явуулах талаар нарийвчлан заасан байна.

Цагдан хорих арга хэмжээг тухайн хүнийг албадах, шийтгэх хэрэгсэл болгон ашиглахыг халах зорилгоор хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай баримт, үндэслэл бий болсныг үндэслэн прокурор яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэсний дараа яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах зохицуулалтыг оруулжээ. Таслан сэргийлэх арга хэмжээний төрөлд өөрчлөлт оруулж, хэрэглэх үндэслэл, журмыг тогтоон, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаа, түүнийг явуулах үндэслэл, журам, онцлог нөхцлийг нарийвчлан тусгажээ. Эрх тэгш байх, шударга шүүхийн зарчмыг хангах үүднээс шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч талуудын чиг үүргийг тодорхойлж, шүүх ажиллагааны журмыг тогтоосон байна.

Хууль зүйн сайд Д.Дорлигжавын мэдээлснээр, өмнө нь эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааг мөрдөн байцаагч бие дааж явуулдаг байсныг болиулж, шүүх прокурорын оролцоог нэмэгдүүлжээ. Мөрдөн байцаагч гагцхүү нотлох баримт цуглуулах бөгөөд нотлох баримт бүрдүүлсний дараа прокурорт танилцуулан, түүнийг нь прокурор хангалттай гэж үзсэн тохиолдолд тухайн хүнийг яллагдагчаар тооцон байцаалт явуулах эрхтэй болох аж.

Мөн захиргааны хэргийг эрүүгийн хэрэг болгодог байдал аль ч улсад байдаг юм байна. Гэхдээ энэ хуулиар аль болох маргаан үүсгэдэггүй байхаар шийдэж оруулсан. Татвар төлөөгүйнхээ төлөө эрүү үүсгэдгийг болиулах нь. Эдийн засгийн хохиролтой хэрэг дээр хохирлоо барагдуулсан байвал эрүү үүсгэх шаардлагагүй болж байгаа аж.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.