Нохойны үүлдэр тодорхойлдог гар утасны аппликейшн бүтээжээ
Майкрософт корпораци нь “Oxford” хэмээх хиймэл оюун ухаан хөгжүүлэх төслийнхөө хүрээнд гэрэл зурагнаас хүний насыг таах, сэтгэл хөдлөлийг унших зэрэг хэрэглээнүүдийг бий болгож байсан. Харин энэ удаа тэд гэрэл зурагнаас нохойны үүлдрийг тогтоодог онлайн үйлчилгээ болон мобайл аппликэшн бүтээжээ. “Fetch” нэртэй энэхүү аппликейшн нь нохойны үүлдэр угсааг маш нарийн тодорхойлдог гэнэ. Аппликэшн нь зөвхөн iOS хувилбартай байгаа бөгөөд вэб хувилбараасаа илүү нарийн мэдээлэл, тухайлбал ямар үүлдэртэй хэдэн хувь илүү ойрхон байгаа зэргийг гаргаж харуулдаг юм байна.
Б.ЦОГ
Сэтгэгдэл