Монголд 4G LTE үйлчилгээ нэвтрэхэд бэлэн боллоо

Д.Тулга / Орон нутаг

Монголын үүрэн холбооны Юнитель, Мобиком, Скайтел компаниуд Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос 4G LTE үйлчилгээ үзүүлэх эрхээ авлаа.

Тус хорооны 2016 оны ээлжит 1 дүгээр хуралдаанаар Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн 9.1.3, 9.1.10 дахь хэсэг, тус хорооны дүрмийн 3.2.4, 3.3 зүйл, МТШХХГ-ын Даргын 2015 оны 10 тоот тушаалаар баталсан “Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбоо (ДҮХХ)-ны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэл” болон тус хорооны 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэх зохицуулалтын чиглэл” зэрэг баримт бичгийн дагуу Монгол Улсад үүрэн холбооны 4G LTE/LTE-A үйлчилгээг эрхлэх хүсэлт ирүүлсэн үйлчилгээ эрхлэгчид болох Мобиком корпораци ХХК, Юнител ХХК, Скайтел ХХК-д энэхүү үйлчилгээг тус тус нэвтрүүлсэн байна.

4G LTE технологи нь хэрэглэгчдэд бодит, өндөр хурдтай хөдөлгөөнт өргөн зурвасын интернетийг 4G үйлчилгээ дэмждэг гар утас, таблет болон зөөврийн компьютерээр авах боломжийг бүрдүүлнэ. Энэ технологийн ачаар хэрэглэгчид олон төрлийн өндөр чанартай дижитал контент, аппликэйшнуудыг бүрэн ашиглах боломжтой ба бизнесийн байгууллагууд үйл ажиллагаагаа үр ашигтай явуулах өргөн боломж нээгдэх юм. 4G LTE үйлчилгээ нь одоогийн 3G үйлчилгээнээс хамгийн багадаа 5-7 дахин илүү хурдтай юм.

Одоогоор Жи-Мобайл ХХК нь уг үйлчилгээнд ашиглах радио давтамжийн зөвшөөрлийн хүсэлт ирүүлээгүй байгаа аж.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.