Дэлхийн эдийн засгийн 45-р чуулга уулзалт болно

Д.Тулга / Гадаад мэдээ

economyЖил бүр дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт болдог уламжлалтай. Энэ сарын 21-нээс 24-ний өдрүүдэд, 45-р чуулга уулзалт буюу 2015 оны Давосын чуулга уулзалт Швейцарийн Давос хотод болох юм. Тус чуулга уулзалтад 140 гаруй орны 2500 гаруй төлөөлөгч оролцох юм байна. Давосын чуулган дээр Германы канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, Хятадын ерөнхий сайд Ли Кэчян нар үг хэлэх аж. Мөн Африкийн орнуудын удирдлагууд, Украины ерөнхийлөгч Порошенко, Америкийн төрийн нарийн бичгийн дарга Жон Керри болон худалдааны сайд Пенни Прицкер нар оролцох юм байна.

Энэ сарын 14-ний өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр, Давосын чуулга уулзалтын гүйцэтгэх захирал Клаус Шваб 2015 оны Давосын жил тутмын чуулга уулзалт нь "Дэлхийн шинэ нөхцөл байдал" уриан дор болж, дэлхийн ирээдүйн хөгжлийн хандлагыг түлхүү авч хэлэлцэнэ гэж мэдэгджээ. Тэрээр 2015 онд бид үзэн ядалт, задран бутрах, эвлэрэн нэгдэж хамтран ажиллах хоёр замын уулзвар дээр тулж ирээд байна хэмээн онцолсон байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 17:51:11

ZAP [202.131.228.66] 2019-12-12 17:51:11


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.