Буудлагынхан “Хааны нэрэмжит” тэмцээнд оролцоно

Админ / Спорт

buudlaga

Нэгдүгээр сарын 24-31-ний өдрүүдэд Кувейт улсад "Хааны нэрэмжит" олон улсын Гран при тэмцээн болно. Тус тэмцээнд манай улын буудлагын шигшээ багийн тамирчид оролцохоор бэлтгэлээ базаагаад байгаа аж.

Кувейтыг зорих багийн бүрэлдэхүүнд, гавъяат тамирчин О. Гүндэгмаа болон Л.Уранзаяа, Э.Даваахүү, З.Батхуяг, Ч.Нарантуяа, З.Намуун, Б.Намуунзул, Д.Лхагвасүрэн, Д.Лхамсүрэн нарын шилдэг тамирчид багтаж буй юм байна. Тус тэмцээнд манайхан анх удаа оролцох гэж байгаа ажээ.

Манай буудагчдын хувьд энэ онд Олимпийн эрх авах таван тэмцээнтэй бөгөөд дөрөвдүгээр сараас эхлэх Дэлхийн цомын дөрвөн цуврал тэмцээнд эхний хоёр байрт орсон тамирчид олимпийн эрх авах бол, 11 дүгээр сард болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд медаль хүртсэн тохиолдолд олимпийн эрх авах боломжтой юм байна.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.