Зээлийн сонгон шалгаруулалт зарлалаа

Д.Тулга / Эдийн засаг

zeel

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээлийн сонгон шалгаруулалт зарлалаа. Тус сангаас энэ удаа таван жил хүртэлх хугацаатай, таван хувийн хүүтэй, доод хэмжээ нь 30 сая төгрөгийн зээл олгохоор шийдсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан “Сонгино, Бөхөгийн орчмыг гахай, шувуу, загасны аж ахуй эрхлэх бүс болгон хөгжуүлнэ” гэсэн зорилтыг хэрэгжүүлэхэд тус сангаас олгож буй энэ удаагийн зээлийн зорилго чиглэж байгаа аж.

Тиймээс Сонгино, Бөхөг орчимд гахай, шувуу, загасны аж ахуй эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжийг уг зээлд хамруулах юм байна. Зээлийн төслийн материалыг энэ сарын 5-19-нд “Капитал” банкинд хүлээн авах бөгөөд банкны шалгуур үзүүлэлтийг хангасан төслүүдийг нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зөвлөл холбогдох журмын дагуу сонгон шалгаруулах юм байна.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.