Хакүхо М.Даваажаргал 10 дахь даваагаа авлаа

Д.Тулга / Спорт

Мэргэжлийн сумогийн Хацү башёгийн 10 дахь өдрийн барилдаанд өчигдөр боллоо. Тус барилдаанд Ёкозүна Хакүхо М.Даваажаргал Болгар сүмоч Аоияматай барилдаж катасукаши мэхээр давж 10 дахь даваагаа авав.

Арван өдрийн дараахь байдлаар Ёкозүна Хакүхо нэг ч унаагүй башёг тэргүүлсэн хэвээр байна. Хакүход Японы сумо бөхийн түүхэн дээд амжилтыг эвдэхэд одоо таван барилдаан үлдээд байна.

Түүний үлдсэн учраа хамгийн өндөр цолтой хүчтнүүд Озэки Гоэйдо, Кисэносато, Котошогикү, Ёкозүна Харумафүжи, Какүрюү нар юм. Харин өнөөдөр Озэки Гойдотай барилдана.

Ёкозүна Харумафүжи Д.Бямбадоржийн хувьд өчигдрийн барилдаанд озэки Котошогикүг дэвжээнээс түлхэж гаргаснаар есөн даваатай тэргүүлэгчийн ард явна. Ёкозүна Какүрюү М.Ананд Сэкиваке Ичиножёог дэвжээнээс түрж гаргаж найм дахь даваагаа авч тавиас дээш хувийн амжилтаа үзүүлээд байна.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:46:54

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:46:54

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.