Ипотекийн хөтөлбөрийг эрх зүйн хувьд шинэчлэхийг зорьж байна

Aдмин / Эдийн засаг

Засгийн газар Монголбанк өнгөрсөн 10 гаруй жилд орон сууцны ипотекийн хөтөлбөр хэрэгжүүлж, 10.7 их наяд төгрөгийн эх үүсвэрээр 140 гаруй мянган өрх орон сууцтай болгоод байна. Мөн ипотекийн зээлийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хэмжээ 4 их наяд төгрөгт хүрч, хугацаа нь хоёр дахин урт болж, энэ хөтөлбөр орон сууцны зах зээлийн хөгжилд үүргээ гүйцэтгэж ирснийг өнгөрсөн баасан гарагт зохион байгуулсан Орон сууцны санхүүжилтийн банкны, Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр онцлов. Гэсэн ч тус хөтөлбөр нь зах зээлийг гажуудуулж, инфляцын дарамтыг нэмэх сөрөг үр дагавар бий болгохоос гадна эрэлт ихэссэнээр 5-6 мянга гаруй иргэний хүсэлт зарим тохиолдолд 5-6 жил хүлээгдэж байгаа эрх зүйн хувьд шинэчлэх шаардлагатайг Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт хэлэлцүүлгийн үеэр тодотгосныг төв банк мэдээлжээ.

Цаашид ипотекийн хөнгөлөлттэй 6 хувийн хөтөлбөрийг Засгийн газарт үе шаттай шилжүүлэх, шинээр байгуулах Орон сууцны санхүүжилтийн банкны анхны хөрөнгө оруулалтыг хийнэ гэдгийг тэрбээр тодотгосон юм. Монголбанк, ХББОСЯ хамтран зохион байгуулсан хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшил, арилжааны банк, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, хуулийн төслийн агуулга, хэрэгжүүлэх механизмыг салбарын бодлого, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулах тухай санал, зөвлөмжийг ярилцав. Төсөл боловсруулагчид хэлэлцүүлгээс гаргасан саналыг тусган төслөө сайжруулж, УИХ-ын хаврын ээлжит чуулганд өргөн мэдүүлэх ажээ. Засгийн газрын 2025 оны захирамжаар орон сууцжуулах бодлогын эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хэсэг байгуулж, Орон сууцжуулалтын тухай, сууцны санхүүжилтийн банкны тухай хуулийн төслийг боловсруулж байгаа билээ.

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.