Шинжлэх ухааны академи МУИС-тай хамтрана

Д.Тулга / Боловсрол

ШУА

ШУА, СУИС-ийн хооронд улс орны эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд оролцох, өндөр түвшнийсудалгааг хамтран хэрэгжүүлэх, судалгаа-сургалтын ажлыг нягт холбох, эрдэмтэн бэлтгэх зэрэг зорилгоор хамтран ажиллах гэрээг өнөөдөр байгууллаа. Хамтын ажиллагааны гэрээнд ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, МУИС-ийн захирал, доктор Р.Бат-Эрдэнэ нар гарын үсэг зурсан байна. Хоёр тал хамтын ажиллагааны хүрээнд хамтарсан судалгааны ажил гүйцэтгэх, түшиц нэгжүүдийг түшиглэн гүйцэтгэх боломжтой ажлаас сонгож төлөвлөгөөндөө тусгах замаар хамтран ажиллах чиглэлүүдээ тогтоох, тодорхой төсөл, сэдэв хэрэгжүүлэх, захиалах ажлыг зохион байгуулах, салбар дундын том хэмжээний төсөлд аль болох хамтран оролцох аж. Түүнчлэн эрдэм шинжилгээний мэдээллийн хамтарсан санг бүрдүүлэх, олон улсын хэмжээнд хянан магадлагаа хийгддэг, англи хэл дээр хэвлэгддэг мэргэжлийн холбоодын сэтгүүлийг гаргах тал дээр хамтран ажиллахаар тохиролцжээ.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.