Чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт хийвэл 50 хүртэлх хувийн татвараас хөнгөлнө

Д.Тулга / Эдийн засаг

chuluut bus

Чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хил орчмын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх үүднээс УИХ-аар Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батласан. Хууль батлан гаргаснаас хойш 10 гаруй жил өнгөрөөд байгаа ч хөрөнгө оруулалтын үр ашиг хангалтгүй байна гэж хууль санаачлагч Чөлөөт бүсэд хөрөнгө оруулсан ААН-д татварын хөнгөлөлт үзүүлэхээр болжээ. Уг хуулиар чөлөөт бүсийг хилийн боомт болон Засгийн газрын санал болгосон тусгай бүс нутагт байгуулж хөгжүүлэх, хил дамнасан чөлөөт бүсийн эрх зүйн орчинг бий болгосон юм. Ингэхдээ татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх хэд хэдэн харилцааг зохицуулсан байна. Тухайлбал чөлөөт бүсэд эрчим хүч, дулааны эх үүсвэр, харилцаа холбоо, тээврийн дэд бүтцэд 500 мянган ам.доллар буюу түүнээс дээш хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжид оруулсан хөрөнгө оруулалтынх нь 50 хувьтай тэнцэх орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэхээр тусгажээ. Агуулах, зочид буудал, импортыг орлох экспортын үйлвэрлэл эрхлэхдээ 300 мянган ам.доллар буюу түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бол мөн хэмжээнд орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэхээр тусгасан байна. Үүнээс гадна Чөлөөт бүсэд хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийн татварын тайлангаар гарсан алдагдлыг бүтээн байгуулалтын ажил дуусч, зорилтот үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа эхлүүлсний дараагийн таван жилд албан татвар ногдуулах орлогоос хасч тооцохоор байгаа юм.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.