Амиа алдагсдад хүндэтгэл үзүүлж цэцэг өргөсөөр байна

Д.Тулга / Гадаад мэдээ

халдлага

Данийн Копенгаген хотод болсон халдлагын улмаас амь үрэгдсэн иргэдийн дурсгалыг хүндэтгэн олон мянган хүн жагслаа. Хүндэтгэлийн жагсаал халдлага болсон газрын ойролцоо болсон байна. Үргэлжилсэн халдлагын улмаас хоёр хүн амиа алдаж, таван хүн гэмтэж бэртжээ. Данид болсон энэ удаагийн халдлагыг Парист болсон “Charlie Hebdo"-ийн халдлагатай ижил төстэй гэж ажиглагчид дүгнэж байна. Учир нь эхний удаад хэрэгтэн Копенгагены төвд болсон үг хэлэх эрх чөлөөний талаархи нээлттэй хэлэлцүүлэгт оролцогчид руу гал нээсэн бол дараагийн байгаар еврейчүүд төвлөрсөн хэсгийг сонгосон байжээ. Омар Абдель гэх 22 настай хэрэгтэн хоёрхон долоо хоногийн өмнө шоронгоос суллагдсан болохыг Данийн цагдаагийнхан тогтоосон байна.

Э.БҮҮВЭЙ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.