Өнөөдөр аль банкаар үйлчлүүлж болох вэ?

Д.Тулга / Эдийн засаг

Сар шинийн баярын өдрүүдэд банкууд хэрхэн ажиллах талаарх мэдээллийг хүргэе.

ГОЛОМТ БАНК

Өнөөдөр буюу шинийн нэгэнд “Центр пойнт” салбар 10.00-.18.00 цаг хүртэл ажиллана.

Шинийн 2-нд буюу хоёрдугаар сарын 20-нд "Солонго" салбар 10.00-18.00 цаг хүртэл ажиллана.

Шинийн гурван, дөрөвний өдрүүдэд “Нарантуул”, “Да хүрээ”-гээс бусад бүх салбар энгийн буюу амралтын өдрийн хуваарийн дагуу ажиллах юм байна.

ХААН БАНК

Хоёрдугаар сарын 19, 20-нд амарна. Хоёрдугаар сарын 21-нд "Сансар", "Үйлдвэр комбинат", “Ард”, “Бичил”, “100 айл”, “Өнөр хороолол” салбарууд 10.00-18.00 цаг хүртэл ажиллана.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

Сар шинийн баярын өдрүүдэд буюу энэ сарын 19-22-ныг дуустал амарна.

ХАС БАНК

Хоёрдугаар сарын 19-21-нийг дуустал амарна. Харин энэ сарын 22-нд “Ард кинотеатр”-ын салбар 11.00-17.00, “Түшиг” салбар 10.00-18.00, “Нарантуул” салбар 10.00-19.00, “Улаанбаатар их дэлгүүр” 12.00-16.00 цагийн хооронд тус тус ажиллана.

ТӨРИЙН БАНК

Шинийн нэгэнд буюу өнөөдөр бүх салбарууд амарна.

Шинийн хоёронд буюу энэ сарын 20-нд “Мөнгөн завъяа” тоцооны төв 11.00-16.00 цагт ажиллана. Харин шинийн гурванд “40 мянгат”, “13 дугаар хороолол”, “120 мянгат”, “Өнөр хороолол”, “50 мянгат”, “Баруун хүрээ” зэрэг тооцооны төвүүд 11.00-16.00 цагт ажиллана. “Занабазар”, “Бахийн өргөө”, “11 хороолол”, “Өргөө кинотеатр”, “Драгон”, “Хан-Уул” зэрэг тооцооны төвүүд энэ сарын 22-нд 11.00-16.00 цагуудад ажиллана.

КАПИТАЛ БАНК

Шинийн нэгний өдөр буюу өнөдөр Нисэх дэх тооцооны төв 24 цагаар ажиллана.

“Төв шуудан” дахь тооцооны төв энэ сарын 20-нд 10.00-16.00 цагт ажиллана.

Шинийн гуравны өдөр “50 мянгат”, Төв шуудан” дахь салбар 10.00-18.00 цагт ажиллана.

Хороолол дахь салбар 10.00-16.00 цагийн хооронд ажиллана.

Н.БАЯР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.